Крипто:
152
Бирж:
7
Дотоодын зах зээлийн үнэлгээ:
₮305,848,728,873.40
Нийт 24ц хэмжээ:
₮57,574,625.52
USD
MNT
IHC коммунитиг нэгтгэсэн Small2Big эвентийг 6-р сарын 5-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү эвентээрээ IHC токен эзэмшигчдэд хийсэн ажлаа тайлагнаж, ирээдүйд төлөвлөсөн ажлаа гэнэтийн бэлэг болгон задлаад авжээ.
14:00-19:00
19:00-21:00
21:00
Keynote Speech буюу IHC хөрөнгө оруулагчиддаа хийсэн ажлынхаа тайлангаа тавьж, мөн цаашлаад ирээдүйд хийх ажлаа дэлгэх чухал мөч оройн 21:00 цагт эхлэлээ.
Их Бит ХХК үүсгэн байгуулагч Мөнхжин нээлтийг эхлүүлэн IHC коммунитийн хийсэн ажлууд болох IHC wallet, MongolChat-аар дамжуулан төлбөрийн систем болсон тухай Мөн Сагсан бөмбөгийн IHC APES баг, IHC Esport-ийн тамирчид, IhBit-ийн ажилчдаараа бахархан ярилаа.
IHC CS:GO баг тамирчид дэлхийн томоохон тэмцээн болох Major тэмцээнд ялагдал хүлээсэн ч Азидаа хамгийн хүчирхэг 2 багийг ялж Азидаа 1-р байранд эрэмбэлэгдэж буйгаа хэлэв.
Мөн IHC Pubg Mobile-ийн эмэгтэй баг Азидаа 1-р байранд эрэмбэлэгдэж байгаа ба Эрэгтэй баг нь Азидаа 3-р байранд эрэмбэлэгдсэн бахархам амжилтуудаас хуваалцлаа.
Тэдний хувьд гадаад маркетингийн ажлаа спортын томоохон тэмцээнүүдээр дамжуулан хийж байгаагаа илэрхийлсэн байдаг.
X-Meta биржийн гүйцэтгэх захирал Дэйв Лий:
Бидний хамгийн ойрын зорилго бол X-Meta биржид Future арилжааны функц нэмэхээр ажиллаж байгаа гэв. Энэ нь биржийн идэвхтэй арилжааны хэмжээ үлэмж ихэсэж түүнийхээ ч хэрээр шимтгэлээс авах ашиг нэмэгдэж IHC токены шатаалт ч ихсэх боломж бүрдэх юм.
Мөн түүнчлэн X-Meta бирж Foundation буюу сайн үйлсийн сан байгуулна гэдгээ мэдэгдлээ.
Сар бүр X-Meta биржийн цэвэр орлогоос зах зээл дээрээс шууд худалдан авалт хийж шатаадаг IHC- өнгөрсөн 5 сарын шатаалт болох 3 тэрбум IHC токеныг шатаасан ба мөн өнгөрсөн 2 сараас хойш цугларсан Strategy reserve буюу ирээдүйд хэрэг болж магадгүй хэмээн цуглуулсан 100 тэрбум IHC токеныг мөн шатаалаа. Ингэснээр анх 1 их наяд IHC токен зах зээл дээр хэвлэгдсэн бол өнөөдөр 623 тэрбум IHC үлдсэн буюу 37.7% аль хэдийнээ зах зээлээс устгагдсан байна. Энэ нь маш сайн зүйл бөгөөд ирээдүйд үнэ цэнэ нь өсөх боломжийг улам нэмэгдүүлж байгаа юм.
IHC коммунитийн дараагийн гэнэтийн бэлэг бол Дэлхийд эрэмбээрээ 5-р байранд жагсдаг KuCoin арилжааны бирж дээр энэ сарын 10-ны өдөр арилжаалагдахаар болсон мэдээ байлаа. Энэхүү бирж нь шинээр нэмэгдэж буй токеноо өөрсдөө маркетингаа хийдэг гэдгээрээ давуу талтай бөгөөд 24 цагийн арилжааны хэмжээ 1 тэрбум долларын арилжааг боловсруулдаг томоохон бирж юм.
6-р сарын 10-ны өдөр KuCoin дээр арилжаа нээгдэх үед зарлах нэг нууц бэлэг бас байгаа гэнэ шүү.
Юу юм бол оо…