Крипто:
152
Бирж:
7
Дотоодын зах зээлийн үнэлгээ:
₮305,848,728,873.40
Нийт 24ц хэмжээ:
₮57,574,625.52
USD
MNT
Өнгөрсөн долоо хоногт Этериум 12.29%-н өсөлт үзүүллээ. Энэхүү өсөлтийн гол шалтгаан болсон Шанхай шинэчлэлт гэж юу вэ?
Өнгөрсөн долоо хоногийн 4 дэх өдөр буюу 4-р сарын 12-нд Этериум сүлжээний Шанхай болон Капела шинэчлэлтүүд хийгдсэн билээ. Шанхай шинэчлэлт нь Этериум 2.0 сүлжээний барьцааны баталгаа (Proof of Stake)-н барьцаа суллах үйлдлийг нэвтрүүлсэн. Энэ нь 2020 оны 12-р сараас хойш Beacon (Этериумийн барьцаа хадгалах) санд койноо хадгалуулж байсан эзэмшигчдийн хүлээж байсан мөч юм.
Шинэчлэлт нэвтэрснээс хойш 2 тэрбум доллартой дүйцэхүйц үнэлгээний койн суллагдаж, зах зээлд нийлүүлэгдсэн. Гэсэн хэдий ч Этериумийн ханш $2,133-т хүрч, сүүлийн 11 сарын шинэ таазыг тогтоолоо. Энэ нь хөрөнгө оруулагчдын Этериум сүлжээнд итгэх итгэлийг харуулж байгаа юм.
Этериумийн хөгжүүлэлтийн баг нь өмнөх Парис шинэчлэлтээ хэд хэд хойшлуулснаас болж, комьюнитигаас зэмлэл хүртээд байсан билээ. Тэгвэл ийнхүү хөрөнгө оруулагчдын итгэлийг тээж, хадгалж байгаа нь дараагийн bull-run-г авчрахад том нөлөө үзүүлсэн гэж дүгнэж болно.
Этериум 2.0-д хүрэх 6 үе шат төлөвлөгөөний эхнийх нь Merge юм. Тэгвэл, Шанхай шинэчлэлт нь Merge үе шатыг дундаа орсныг тэмдэглэж байгаа юм байна. Одоо дараагийн хүлээгдэж байгаа шинэчлэлт бол Single slot finality буюу “Нэг блокийн гүйцэтгэл” бөгөөд энэхүү шинэчлэлт нь одоогоор тодорхой тов болон нэршилгүй байна.
Зунаа тэмдэглэчих дулаан газар байгаасай ☀️😎
Энэхүү мэдээ нь хөрөнгө оруулалтын зөвлөгөө биш бөгөөд зөвхөн танин мэдэхүйн зориулалтаар ашиглагдах ёстой болно.