Крипто:

152

Бирж:

7

Дотоодын зах зээлийн үнэлгээ:

₮302,079,959,386.95

Нийт 24ц хэмжээ:

₮57,355,451.19

EN/MN (Mongolian)

USD

MNT

XRP токены тухай судалъя.

Бичсэн А. Амартүвшин

1 жилийн өмнө

XRP гэж юу вэ?

Банк болон бусад санхүүгийн байгууллагуудын хоорондох шилжүүлгийн хугацаа, зардлыг багасгах зорилготой блокчэйн технологийн шийдэл юм. XRP токен нь RippleNet сүлжээний xRapid үйлчилгээний хөрвүүлгийн хөрөнгө болохоос гадна “XRP Ledger” төвлөрсөн бус технологийн суурь хэрэглээний токен болдог.

Ripple компани нь өөрийнхөө үйл ажиллагааг санхүүжүүлэхийн тулд ихээхэн хэмжээний XRP-г зах зээл рүү нийлүүлдэг нь токены HODLer-уудын дургүйцлийг ихээхэн хүргэдэг байна.

454 [converted] 01

Ripple компанийн тухай

Анх 2012 онд банк, санхүүгийн байгууллагуудын төлбөр тооцоо, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудад улс дамнасан гүйлгээг блокчэйн технологийн шийдлийг нэвтрүүлэн, байгуулагдсан. Удаах жил буюу 2013 онд XRP Ledger болон XRP токен гарснаар Ripple-ын блокчэйн хөгжил эхэлжээ.

Ripple компани нь уламжлалт санхүүгийн байгууллагуудад төлбөр тооцоо хийхэд Ripple сүлжээ болон XRP Ledger-ыг санал болгож, блокчэйныг хэрэглээнд нэвтрүүлэх томоохон ажлуудыг явуулж байв. Гэтэл 2015 онд АНУ-ын Санхүүгийн Гэмт хэрэгтэй тэмцэх хороо “Банкны нууцлалын тухай” хуулийг зөрчсөн хэргээр Ripple-ыг шүүхэд дуудсанаар ихээхэн асуудалд ороод байсан билээ. Шүүх хурлын үр дүнд Ripple нь мөнгө угаахтай тэмцэх бололцоонуудыг нэвтрүүлэхээр болжээ. 

Өнөөдөр Ripple нь XRP Ledger болон түүнд суурилсан RippleNet-ын хөгжүүлэлтийг хийж байна.

454 [converted] 04

RippleNet

RippleNet, xRapid сүлжээ нь санхүүгийн байгууллага хоорондын төлбөр тооцоог зохицуулдаг систем бөгөөд өөр фиат хөрөнгийн хооронд түр хөрвөх хөрөнгө хэрэгтэй байдаг нь XRP-ын үүрэг болдог байна.

RippleNet нь 3 үндсэн бүрэлдэхүүнээс тогтдог:

  1. xRapid
  2. xCurrent
  3. xVia

454 [converted] 03

xRapid

Фиат хөрөнгө шилжүүлгийн хөрвүүлгийн хөрөнгө 

Жишээ: Америкт амьдардаг Доржоо Монголд суудаг дүү Дулмаадаа “Дифай илгээмж” гэх байгууллагаар дамжуулан 100 доллар илгээхээр болжээ. Дифай илгээмж, xRapid системийг ашиглан, Доржоогийн илгээсэн 100 долларыг XRP-д хөрвүүлэн, шилжүүлгийг хийхэд Дулмаагийн дансанд төгрөг болон хувирч орно гэсэн үг юм.

454 [converted] 02

xCurrent

xCurrent нь RippleNet-ыг ашиглаж буй хэрэглэгчдийн төлбөр тооцоог шууд зохицуулах хил дамнасан гүйлгээг хянах зориулалттай хэрэгсэл юм. XRP Ledger-ыг ашигладаггүйгээрээ xRapid-аас ялгаатай бөгөөд InterLedger Protocol (ILP) гэх тусдаа системд суурилсан болно.

xVia

xVia нь банк болон бусад санхүүгийн байгууллагуудыг ижил бүтцээр үйл ажиллагаагаа явуулах боломжийг олгодог API стандартчилал юм. Энгийн үгээр хэлбэл, xVia нь RippleNet-ыг ашиглах боломжийг олгодог гүүр нь юм.


Биткойн нь анхны блокчэйн, этериумын анхны ухаалаг гэрээг хэрэглээнд нэвтрүүлж байсан бол Ripple нь санхүүгийн байгууллагуудын төлбөр тооцоог зохицуулах болон валютын хөрвүүлгийг шийдсэн анхны блокчэйн сүлжээ гэж ойлгож болно.

RippleNet нь санхүүгийн байгууллагуудад уламжлалт санхүүгийн системээс хэд дахин хурдан, хямд төлбөр тооцоо зохицуулах боломжийг олгож байгаа бөгөөд хууль эрх зүйн хүрээнд үүнийг хүлээн зөвшөөрөх үү, үгүй юу гэдэг л үлдээд байна.