Крипто:

102

Бирж:

5

Дотоодын зах зээлийн үнэлгээ:

₮203,655,309,462.40

Дотоод 24ц хэмжээ:

₮33,094,587.24

EN/MN (Mongolian)

MNT

БИТКОЙН 2025 ОНД $200 МЯНГАД ХҮРЭХ ҮҮ? 

2024 оны төгсгөлд биткойны үнэлгээ зуун мянган ам.долларыг давсан нь крипто зах зээлийн хамгийн том, сонирхолтой мэдээ байлаа. Энэ үйл явдлын дараа шинжээчид биткойны ханш 2025 онд хэрхэх вэ гэдэг дээр төвлөрч, хэмжээний хувьд зөрүүтэй ч ханш өснө гэсэн таамаглал дэвшүүлж байна.

Screenshot (8)

Тухайлбал, Бизнес, санхүүгийн мэдээллийн тэргүүлэгч редакц CNBC-ийн тойм мэдээллийг харвал 2025 онд биткойны ханш 150, 200, 250 мянган ам.долларт хүрнэ гэсэн хүлээлт байгааг шинжээчид дурджээ. 

Эхний таамаглалыг CoinShares-ийн хөрөнгийн менежер Жеймс Баттерфилл дэвшүүлжээ. Өмнө нь 2024 оны биткойны ханшийг CoinShares 80 мянган ам.долларт хүрнэ гэж таамаглаж байсан. Харин энэ удаагийн 150 мянган ам.долларт хүрнэ гэх таамаглалаа зах зээлийн бусад хүчин зүйлтэй холбон тайлбарлажээ. Тэрээр “2025 онд биткойн алтны зах зээлийн 25 хувьтай тэнцэж ирэх магадлалтай ч бараг боломжгүй зүйл. Энэ нь ойролцоогоор 250 мянган ам.доллар гэсэн үг. Гэхдээ ханш тэр зүгт чиглэн өсөх болно” гэжээ. Товчхондоо 2025 онд биткойны ханш 80-150 мянган ам.долларын хооронд хэлбэлзэх таамаглал дэвшүүлсэн байна. Энэ мэтчилэн санхүүгийн салбарын том тоглогчид, шинжээчид өөр өөрсдийн таамгаа дэвшүүлж байгааг дор үзүүлэв.

  • Matrixport: $160,000
  • Galaxy Digital: $185,000
  • Standard Chartered: $200,000
  • Bit Mining: $180,000 - $190,000
  • Maple Finance: $180,000 - $200,000 

Тэд дээрх өсөлтийг “өсөн нэмэгдэж байгаа хөрвөх чадварын нөөц, макро эдийн засгийн тэлэлт” зэрэгтэй холбон тайлбарласан байна. Өмнө нь буюу 2024 оны ханшийг тэд мөн өснө гэж таамаглаж байсан ба хамгийн ойрхон таамаглалыг Сассексийн их сургуулийн санхүүгийн профессор Кэрол Александр дэвшүүлж байжээ. 

520452

Тэрээр 2024 онд биткойны ханш 100 мянган ам.долларт хүрнэ гэж таамаглаж байсан бол энэ удаад буюу 2025 онд 200 мянган ам.доллар болно гэж таамаглаж байгаагаа CNBC-д хуваалцжээ. 

4 жил тутамд хийгддэг биткойны тоо ширхэгийг 2 дахин бууруулах үйл явц нь 2024 оны ханшийн өсөлтийг бий болоход чухал нөлөө үзүүлсэн нь дамжиггүй. Мөн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялсан нь ханш өсөхөд нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байгаа. Харин 2025 онд ханш хэрхэн өөрчлөгдөхийг харах л үлдлээ. Мэдээж зах зээлийн мэдээллийг цаг алдалгүй авснаар хөрөнгөө өсгөх, ухаалаг шийдвэр гаргахад туслах болно.